Хүүхдийн тэрэг сонгох 6 зөвлөгөө
4 минут унших
Тэрэг бол өдөр бүр хэрэглэх зүйл тул зөвхөн гадаад үзэмжээр биш, өдөр тутмын амьдралд тань тохирох эсэхээр сонгох хэрэгтэй.
1. Хүүхдийн нас
Нярай хүүхдэд бүрэн хэвтдэг, эсвэл өлгийтэй тэрэг хэрэгтэй. 6 сараас дээш, өөрөө сууж чаддаг болсон хүүхдэд хөнгөн суудалтай тэрэг хангалттай.
2. Дугуй
Улаанбаатарын явган зам, цас мөсөнд том, амортизатортой дугуй илүү тохиромжтой. Жижиг дугуйтай хөнгөн тэрэг худалдааны төв, аялалд тохиромжтой.
3. Жин ба эвхэгдэх байдал
Лифтгүй байранд амьдардаг бол тэрэгний жинг заавал анхаараарай. Нэг гараар эвхэгддэг, машины тээшинд багтдаг эсэхийг шалгаарай.
4. Өвлийн иж бүрдэл
Хөлийн уут, салхины бүрхүүл, борооны хучлага зэрэг нэмэлтүүд манай хүйтэн өвөлд их хэрэгтэй. Зарим тэрэг эдгээрийг хамт өгдөг.
5. Тоормос ба бүс
Хөлийн тоормос хоёр дугуйг зэрэг түгждэг, бүс нь 5 цэгтэй байвал илүү найдвартай.
6. Худалдаж авах уу, түрээслэх үү?
Хүүхэд тэргэнд суух хугацаа богино. Хэдхэн сар хэрэглэх бол түрээслэх, удаан хэрэглэх бол хэрэглэсэн чанартай брэнд тэрэг авах нь хэмнэлттэй.
Тэрэгнүүд үзэх →