Хэрэглэсэн хүүхдийн бараа авахдаа юуг шалгах вэ?
3 минут унших
Чанартай брэндийн хэрэглэсэн бараа нь шинэ, хямд барааны үнээр илүү бат бөх, аюулгүй байж болно. Гэхдээ авахаасаа өмнө хэдэн зүйлийг шалгаарай.
Тэрэг
- Эвхэх, дэлгэх үед гацахгүй байгаа эсэх
- Тоормос бүрэн түгжиж байгаа эсэх
- Дугуй ганхахгүй, жигд эргэж байгаа эсэх
- Даавуу нь салгаж угаагддаг эсэх
Машины суудал
- Осолд орж байгаагүй эсэх
- Бүсний түгжээ чанга, бүс сунаагүй эсэх
- Жин, өндрийн хязгаартай шошго байгаа эсэх
Тоглоом
- Салж унах жижиг хэсэг байхгүй эсэх
- Хурц ирмэг, хагарал байхгүй эсэх
- Батарейтай бол батарейны таг нь шурагтай эсэх
Манай пэйжээр зарж байгаа бараа бүрийг бид өөрсдөө шалгаж, бодит зургийг нь оруулдаг. Асуух зүйл байвал Messenger-ээр бичээрэй.
Монголд бэлэн бараа →